миний үзсэн анхны эроотог кино бол "энэ хүүхнүүд үү". аймаар үнсэлцдэг кино шдэ, цонхны цаана.
дараа нь.. оросын "девчонки" билүүдэ, "ну погоди"-н туулайд дуу оруулдаг жижигхэн эгч өндөр, ханхар гоё ахад үнсүүлдэг кино..дараагийнх нь..
Тээр жил манай суманд "Мандухай сэцэн хатан" гэж нэг эротик кино ирлээ. Эротик ч гэж дээ өнөөдөр л тэгж нэрлээд байгаагаас бус тэр нь үедээ бол том хүний явдлыг үзүүлсэн кино гэгдэж байсан юм.
Кино ирсэн даруйд сургуулийн сурагчдад үзүүлэх эсэх асуудал бослоо. Сумын намын хороон дээр хурал болж С.Баатар захирал энэ тэр бүгд өдөржингөө хуралдаад нэг шийдвэр гаргав. Киноны яг тэр өвөр түрийндээ ордог хэсгийг хүүхдүүдэд үзүүлэхгүй байх үүргийг кино механикжуулагч Батаад оноожээ. Харин Батааг хянах үүргийг сумын намын хорооны нарийн бичгийн дарга Цэвэгмидэд хүлээлгэсэн дуулдав. Энэ шийдвэр нь бидэнд ерөөсөө таалагдаагүй юм. Хамгийн гол юмыг нь хаалаа гэж.
Сумын клубт хүүхдүүд пиг үзлээ. Үзээд явж байтал өнөө муу кино механик чинь Батмөнх даян хааныг Мандухайн өвөр рүү ордгийн даваан дээр кино аппартныхаа дуранг юмаар хаачихдаг юм байна. Том ангийн ах нар шүгэлдэж, ориллоо гэвч нэмэр болсонгүй. Батаа ах хариуцлагатай ажиллаж байв.
Ингээд кино цааш явсаар Батмөнх даян хааны өвөр рүү Алтжин шалдан ордог руу ойртлоо. Өнөө Батаа чинь дахиад хаалаа. Бидний эсэргүүцэл туйлдаа хүрч "Үү үү, больё оо" хэмээн орилолдов. Гэтэл өнөө хаалт нь унаад Алтжингийн дээр Сүххуяг гараад авдаг хэсэг дурайтал гарлаа даа. Кино механик Батаа тэвдэж дурангаа хааж байсан юмаа олох гэж мунгинасаар байх зуурт өнөө юм нь гараад өнгөрөв.
Харамсалтай нь кино механикжуулагч Батаа ах хариуцлага алдсан хэргээр дараа нь сумын намын хорооны хурлаар орж торгууль хүлээсэн гэсэн. Цэвэгмид дарга харин яасныг мэдэхгүй. Бас л юм дуулсан байх.
үргэлжлэл нь:
http://www.dailynews.mn/publish/?vid=17948&vt=item&user=8...