Миний дардан зам | |
Залуу эцэг эxүүдэд зориулав
15:31, 2011-04-14
.. 0 сэтгэгдлүүд
.. Холбоос
Хүүхдийн зан ааш, авир төрх нь ихэнхдээ ээж аавын зан чанараас хамаардаг. Зарим тохиолдолд хүүхдийн зан ааш удамшиж ирсэн байдаг.Зөрүүд зантай хүүхдийг хүмүүжүүлэх хэцүү. Зарим эцэг эхчүүд хүүхдийн маань зөрүүд зан удмынх гэдэг. Үнэхээр удамшсан байлаа ч хүүхдийг тэр чигээр нь орхиж болохгүй. Хэрэв тэр чигээр нь эсвэл буруу хүмүүжүүлбэл хүүхдийн зан ирээдүйд харьцахад бэрх ааштай хүн болж хувирна. Харин зөрүүд хүүхдийг яаж хүмүүжүүлэх вэ? -Хүүхэддээ "Боль, болохгүй" гэх мэт хориглосон үгийг ширүүн дуугаар бус зөөлөн аясаар хэлж ойлгуулах хэрэгтэй. -Зарим нэг тохиолдолд зөрүүдлээд байгааг нь анхаарахгүй орхи. -Эсвэл гаргаж буй ааш занг нь дууриаж үзүүлэх аргыг хэрэглэж болно. -Зөрүүд зантай хүүхдийг загнаж, зандрах маягаар хүмүүжүүлбэл яваандаа хүүхэд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэггүй, гөжүүд нэгэн болж хувирна. -Зөрүүд хүүхэдтэй аль болох зөөлөн харьцах хэрэгтэй. -Учир явдлыг тайлбарлаж зөв бурууг ялган таниулж өгөх аргаар хүмүүжүүлбэл сайн хүүхэд болно. Хоол идэхгүй хүүхдийг хүчлэх хэрэггүй Мөн хоолоо идэхгүй зөрүүдэлбэл идүүлэх гэж хүчлэх хэрэггүй. Эцэг эхчүүд ямар нэг аргаар түүнийг хооллох гэж оролдох тусам хүүхэд өгсөн бүхнээс татгалзан ярвайх болно. Хүүхэд идэх хүсэлгүй л байгаа бол өгөх хэрэггүй. Цай хоол бэлэн гээд урд нь тавиад л орхи. Хүүхэд өөрөө хүссэн үедээ хоолоо хэнээр ч хэлүүлэлтгүй иднэ. Нярай хүүхэд хүртэл идэх хүслээ ойлгуулж дөнгөдөг. Үнэнийг хэлэхэд хүчээр хооллох нь ямар ч сайн үр дагавар авчирдаггүй. Эцэг эхчүүд хүүхдээ гуйж ятгах, эсвэл загнаж хүчээр тулгах бүртээ хүүхдийн сэтгэл зүйд зөрүүд зангийн үрийг тарьж байдаг. Хожим нь хүүхэд өөрт нь тухайн үйлдэл хортой байхад хүртэл зөрж зүтгэдэг ухаан муутай нэгэн болчихно. Хүүхдийг хүчээр хооллох нь ирээдүйд боолын хөдөлмөр эрхлэх хүнийг бэлддэг гэж сэтгэл судлаачид шоглодог. Учир нь ийм хүүхэд өөрийн хүслийг хатуу хамгаалах чадваргүй болж бусдын хүслийг дагадаг нэгэн болдог байна. Хүүхдийг зөв хүмүүжүүлэхэд туслах зөвлөмж: -Хүүхдийг бүү басамжил, -Хүүхдийг бүү доромжил. -Хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нь бүү гутаа. -Хүүхдэд шударга бус шийтгэл бүү хүлээлгэ. -Хүүхдийг эцэг эхдээ хайртай байх шалтаг гарга. -Хүүхдийг бие бялдрын ослоос байнга сэрэмжил. -Хүүхдийг сэтгэл санааны хямралаас хамгаал. -Хүүхдэд хариуцлагатай хандах. -Хүүхэдтэйгээ зохицож амьдарч сур. -Хүүхдэд төрөл төрөгсөдтэйгөө холбоотой байх нь чухал гэдгийг yxaapyyл. -Хүүхдэд найз нөхөдтэйгөө эвтэй байхыг зааж сурга. -Хүүхдийг ахмад настныг хайрлаж хүндэтгэхийг зааж зөвлө. -Хүүхдэд эв найрамдалтай гэр бүл хэрэгтэй гэдгийг ойлгуулж өг. -Хүүхдэд өөрт нь таалагдаж буй тоглоомыг нь авч өг. -Хүүхэдтэй үнэн сэтгэлээсээ хамтарч тогло. -Хүүхэдтэйгээ харилцан ярилцах цагийг заавал гаргаж бай. -Хүүхдийнхээ хийх гэж оролдож буй зүйлд нь тусал. -Хүүхдээ гэрийн ажилд заавал оролцуул. -Сургуулиас зохиож буй ажилд идэвхтэй оролцуулж сурга. -Хүүхдийн өөрөө бие даан сурсан зүйлийг нь хүлээн зөвшөөр. -Хүүхдийг азаа үздэг байдалд бүү сурга. -Өөрийнх нь хуримтлуулсан туршлагыг хүндэл. -Хүүхдийг хүн болгоноос бүү өмөөр. -Хүүхдийг бие даах чадваргүй болгон хүмүүжихээс сэргийл. -Хүүхдээ ямар онцлог авъяастай болохыг нээж олохыг хичээ. -Хүүхэд чинь ямар нэг авъяастай байвал түүнийг нь хөгжүүлэх боломжийг олго. -Хүүхдээ ямагт удирдан чиглүүлж бай -Хүүхэд аливаа ёс журмыг дагаж мөрдөж байвал түүнийг урмын үгээр сайшаан магт. -Хүүхдэд хүрээлэн байгаа орчинтойгоо танилцах боломж олго. -Хүүхдэд хүмүүс хэрхэн яаж амьдардгийг ойлгож ухаарах бололцоо олго. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 10-р хуудас Нийт хуудасны тоо: 25 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдЗургын хэмжээ жижигрүүлэгчHDR image Шөнийн зураг.. Панорама Мэргэжлийнхэн зөвхөн Канон-ыг сонгодог Монголд Энэ үнэн үү? "Made in Mongolia" буюу зах зээл Өөдрөг яв бүсгүй минь Залуу эцэг эxүүдэд зориулав Хавар Бас л .... Монгол поп О.Дашбалбар : Үхэж буй хүнд баяр хүргэсэн шүлэг Чойном: "чи прокурор хүн, надтай хамаагүй уулзаж болохгүй" гэж билээ Найзууд |