Мэргэжлийнхэн зөвхөн Канон-ыг сонгодог
ЗУРАГ АВАХ АНХНЫ АЛХАМ Та зургийн цомогтоо зориулж , гэр бүл, найз нөхдийнхөө зургийг авдаг. Авсан зургаа хэвлэж альбомдоо хадгалахаас гадна и-мэйлээр явуулж, hi5, facebook гэх мэт интернэтийн зургийн цомогтоо оруулдаг бол 7-8 мегапикселийн, 3-4x оптик дуран, 2.5-3" LCD дэлгэц гэсэн үндсэн үзүүлэлттэйгээс гадна, хүний нүүрийг автоматаар тодруулдаг нүүр илрүүлэгч, улаан нүд арилгагч болон зургийн аппаратны хөдөлгөөний эсрэг дүрс тогтворжуулагч зэрэг нэмэлт үзүүлэлтүүдтэй зургийн аппарат сонгоорой. Санал болгох загвар : IXUS 90 IS PowerShot A470 болон IXUS 80 IS PowerShot A590IS ГЭРЭЛ ЗУРАГ СОНИРХОГЧ /анхан шат/ Та аялал зугаалгаар явахдаа хүн, амьтан, байгалийн зураг авдаг, обьектоо холоос татаж авах шаардлага их гардаг. Гэрэл зургийг өөрийн хоббиныхоо нэг хэсэг гэж боддог бол 6x буюу таталт , түлхэлт сайтай дурантай, 12 хүртэл мегапиксель, 2.5-3" LCD дэлгэцтэй, нүүр илрүүлэгч, дүрс тогтворжуулагчтай, зургийн аппаратнаасаа шууд хэвлэдэг Pictbridge технологитой , шаардлагатай тохиолдолд дүрс бичлэг ч хийх боломжтой зургийн аппарат сонгоорой. Санал болгох загвар : PowerShot A720IS , PowerShot A650IS , PowerShot Sx100IS , PowerShot Tx1 ГЭРЭЛ ЗУРАГ СОНИРХОГЧ /дээд шат/ Гэрэл зураг таны хобби , бас ажил мэргэжилтэй чинь тодорхой хэмжээгээр холбоотой бол илүү өндөр үзүүлэлттэй зургийн аппарат сонгоорой. Та аль болохоор автомат тохигоо дээр ажилласнаас М буюу механик тохиргоог ашиглан техникт биш мэдрэмж дээрээ тулгуурлан зураг авах хүсэлтэй , авсан зургаа өөрийн хүссэнээрээ зохиомжилж зургийн програм дээр засварлах шаардлагатай бол М буюу механик тохиргоо хийдэг, дурангийн хүч сайтай, гэрлийн мэдрэх чадварыг өөрийнхөөрөө тохируулж, гэрэл цацруулагч /flash/ хэрэглэх боломжтой, raw формар зургаа буулгадаг ийм л зургийн аппарат танд тохиромжтой. Санал болгох загвар :IXUS 970IS , IXUS 960IS , PowerShot G9, PowerShot S5IS, Powershot Sx100IS МЭРГЭЖЛИЙН ТҮВШНИЙ ГЭРЭЛ ЗУРАГ СОНИРХОГЧ Гэрэл зургаар дагнан ажилдаггүй ч байгаль, ахуй амьдрал, хөрөг зураг гэрэл зургийн нийтлэг сэдвээр зураг авдаг. Мөн авах зургийнхаа сэдэвт тааруулж дурангаа сольдог, авсан зургаараа уралдаан тэмцээнд оролцдог бол Canon брэндийн EOS 400D , EOS 450D гэсэн DSLR ангиллын зургийн аппаратуудыг сонгоорой. EOS 400D , EOS 450D 18-55мм дурантай, нэмэлт дуран, гэрэл хаягч хэрэглэх боломжтой. Линсний бохирдлоос үүссэн толбыг зурган дээрээс шууд арилгадаг EOS Integrated Cleaning системтэй. RAW болон JPEG форматаар зэрэг зураг авна. EOS450D нь зураг авч байхдаа обьектоо 3.0" LCD дэлгэцнээс шууд харах боломжтой. Санал болгох загвар: EOS400D , EOS450D МЭРГЭЖЛИЙН ГЭРЭЛ ЗУРАГЧИД CANON брэнд зургийн аппаратны төрөлд дэлхийд нэг номерт ордог шалтгаан нь 70 жилийн оптикийн технологийн үр дүнд бий болсон хүчирхэг дурангууд, мэргэжлийнхэнд зориулсан SDLR зургийн аппаратууд гэж хэлж болно. Дэлхийн аль ч өнцөгт байгаа мэргэжлийн зурагчдын нэн тэргүүний сонголт CANON байдаг билээ. Сүүлийн үеийн DSLR зургийн аппаратууд нь гэрэл зураг буулгах CCD болон CMOS sensor-ын өнгө , гэрэл сүүдэр мэдрэх чадвар сайжирсан, өндөр нарийвчлал сайтай зураг авах боломжтой болсон, зургийн боловсруулалт хийх хурд нэмэгдсэн зэрэг маш олон давуу талуудтай юм. Санал болгох загвар : EOS-1 Ds Mark|| , EOS30D , EOS5D, EOS40D http://www.dpreview.com/reviews/canoneos500d/ http://www.dpreview.com/reviews/canoneos60D/ http://www.dpreview.com/previews/canoneos7d/
Сэтгэгдэл үлдээх
{ Сүүлийн хуудас
} { 5-р хуудас Нийт хуудасны тоо: 25 } {
Дараагийн хуудас
}
|
Миний талаар:
Холбоосууд
Ангилалууд
Сүүлийн бичлэгүүд
Зургын хэмжээ жижигрүүлэгч HDR image Шөнийн зураг.. Панорама Мэргэжлийнхэн зөвхөн Канон-ыг сонгодог Монголд Энэ үнэн үү? "Made in Mongolia" буюу зах зээл Өөдрөг яв бүсгүй минь Залуу эцэг эxүүдэд зориулав Хавар Бас л .... Монгол поп О.Дашбалбар : Үхэж буй хүнд баяр хүргэсэн шүлэг Чойном: "чи прокурор хүн, надтай хамаагүй уулзаж болохгүй" гэж билээ
Найзууд
|