Миний дардан зам | |
"Made in Mongolia" буюу зах зээл
13:03, 2011-04-17
.. 0 сэтгэгдлүүд
.. Холбоос
Харгис бурангуй ядуу социализмаас энэрэнгүй ардчилсан шударга баян нийгэмд монго...лчууд шилжээд 20 дахь жилдээ золгов. Тун удахгүй энүүхэн энд баян тансаг капитализм ирнээ. Бараг тэр харагдаж байна гэнэ. Мөнхөд ард түмний төлөө байдаг төр засгийн өндөрлөгүүдээс удаа дараа жижиг дунд үйлдвэр болон хувиараа хөдөлмөр эрхлэхийг дэмжиж бараг л хятад маягийн "өрх бүр үйлдвэр" дазыбаог (уриалга гэх юмуу ) хэрэгжүүлснээр социализмын харанхуй нийгэмд нүдний цөцгий мэт олддогүй эсвэл бүр монголд огт байхгүй бараа таваарыг УБ-ын зах хавиас ч зүгээр л гудамжны хямд захаас асар хямд худалдаж авах бололцоо бий болов. (УБ хотын төв гудамж болох Энхтайвны өргөн чөлөө, 1-р хороололын Цамбагаравын буудал) Энэ хугацаанд бидний олсон нь асар их алдсан нь тун бага гэнэ. Хүн бүр баяжиж олигархи болоод дараагийн 76-ийн суудлыг эзлэх гэж мэрийцгээж өдөр шөнөгүй эх орныхоо төлөө ажиллах болжээ. Монголын хувиараа хөдөлмөр эрхлэгч энгийн ард бүр хөл дүүжлэх унаатай болсоныг тэдний хажууд жагсаасан машинууд гэрчилж байна. Саяхан төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэгийг бүх сонин хэвлэлээр ил тавьснаас үзэхэд төрийн тэргүүн шударга ерөнхийлөгч маань, мөн ард олныхоо төлөө шударгаар хөдөлмөрлөж гавъяаныхаа амралтанд гаралгүй 70 настай золгож УИХ-ын дарга хоёр хөл дүүжлэх ч унаагүй нь сэтгэл тун зовоож тайван унтаж чадахгүй боллоо. Харин төрийн албан хаагч нар , ялангуяа шүүхийн ажилтан нар дэндүү их идэж ууж хэт таргалж өөхөлснийг манай шударга ерөнхийлөгч өнөөдөр болсон түүхэн хурал цуглаан дээр онцлоод ӨӨХНӨӨСӨӨ салцгаахыг шударгаар уриалж өөрөө үлгэр жишээ үзүүлэхээ амлав. Харин хөдөлмөрч ард түмний хувьд бол нойр хоолгүй хөдөлмөрлөөд таргалах ч завгүй буйг зурган дээрээс харж болно. Баяжих тусмаа улам нарийн харамч болдог гэж тун үнэн үг бололтой. Цоо шинэ Лексус жийптэй атал бусад хүмүүсийн шулаагүй орхисон тэмээ ямааны ясыг хогон дээрээс цуглуулж буй нь монголчууд хэр сайн баяжсаны хөдөлшгүй баталгаа юм. Амьдрал өдөр ирэх тутам улам сайжрахын хэрээр хэт их мөнгөтэй болсон иргэд маань шинээр гутал хувцас ыг хотын төвийн үнэтэй дэлгүүрээс авахаа больж хотын зах хавиас шууд үйлдвэрлэгчээс нь хуучин гэхдээ чанарын болон эрүүл ахуй өндөр шаардлагыг хангасан бараа таваарыг маш хямдаар заримдаа бараг л үнэгүй авч байна. Ялангуяа хуучин гуталд зан тавьдаг гуталчид хөдөлмөрчин ардыг шулж өөрсдөө асар их баяжиж байгаад АТГазар болон татвар цагдаа тагнуулын байгууллага анхаарлаа хандуулах нь зөв болов уу. Мөн манайд энэрэнгүй баян тансаг нийгэм байгуулж байгаагийн тод жишээ бол монголын энэрэнгүй үзэлт глобальчлагдсан хөгшид, залуус , улс төрчид маань өвөг дээдсээс үлдээж ирсэн Монгол нутгаа үүрд орхин гадаадын ядуу орнуудын өвгөн эмгэнтэй амьдралаа холбож тэдний нутагт хүргэн бэр болцгоож буян үйлдэж байна. Монголын иргэншлээс гарсан эдгээр буянтай хүмүүсийн иргэний үнэмлэхийг маш хямдаар буюу 500 төгрөгөөр гадаадын ядуу орны иргэдэд зарж монгол улсын ИРГЭН болгох төрийн онч мэргэн бодлого 20 жилийн өмнөөс амжилттай хэрэгжсээр. Монголчууд ямар буянтайг ямар их баяныг, канадын гуйлгачин Роберт Фрийдландад дэлхийн хамгийн томд тооцогдох ордоо зүгээр май гэж өгч буйг дэлхий нийтээрээ шагшин магтаж гайхаж байна. Ялангуяа том том ордуудаа хятадын ядуусд зүгээр өгөхийг хараад ТЭВЧЭЭРТЭЙ, ТАЙВАН, УУЖУУ СЭТГЭЛ, АЛСЫН ХАРААТАЙ МОНГОЛЧУУДЛЫГ дэлхий нийтээрээ ХҮНДЭЛЖ хэлэх үгээ олохгүй байна. Дэлхийд томд орох дараа дараагийн том ордуудаа ямар ядарсан гуйлгачинд зүгээр өгөх бол гэж дэлхий нийт зүгээр л харалгүй одоо 6.5 тэрбум хүн монголоос л юм горьдох болжээ. Саяхан 2-3 хоногоос Айн Рэндийн зохиолоор бүтээсэн "Ард олныхоо төлөө амиа золиослогч эх орончид үнэндээ ямар бэртэгчин байдаг"-ийг өгүүлсэн жүжиг хүртэл тавигдаж социалист системийн бузар булайг илчилж байна. Өөрөөр хэлбэл Чингис хаан, Дамдины Сүхбаатар, Манлай ван Дамдинсүрэн, Хатанбаатар Хатанбаатар Магсаржав, Хотгойдын Чингүнжав, Аюуш баатар, Цогт хунтайж, Галдан Бошигт, Дандар баатар .... бүгд бэртэгчин байжээ. Харин Бат-Үүл баатар капитализмын төлөө амиа зориулах шахсан жинхэнэ баатар шүү Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 8-р хуудас Нийт хуудасны тоо: 25 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдЗургын хэмжээ жижигрүүлэгчHDR image Шөнийн зураг.. Панорама Мэргэжлийнхэн зөвхөн Канон-ыг сонгодог Монголд Энэ үнэн үү? "Made in Mongolia" буюу зах зээл Өөдрөг яв бүсгүй минь Залуу эцэг эxүүдэд зориулав Хавар Бас л .... Монгол поп О.Дашбалбар : Үхэж буй хүнд баяр хүргэсэн шүлэг Чойном: "чи прокурор хүн, надтай хамаагүй уулзаж болохгүй" гэж билээ Найзууд |