Миний дардан зам | |
Монголд
13:05, 2011-04-17
.. 0 сэтгэгдлүүд
.. Холбоос
Мөнгөнд дургүй хүн гэж байхгүй байх. Төрөөс хүний хөгжлийн мөнгө гээд сар бүр өгч байгаа 21000 төгрөг, халамжийн мөнгийг хадгаламж банкнаас авахын тулд хүн бүр ажлынхаа нэг өдрийг алдаж ингэж зогсох хэрэгтэй болж. Tа ч бас мөн адилхан.Гэхдээ банк банкнаасаа хамаараад ингэж зогсдог ч, зогсоодгүй ч банк байнаа байна. Харин хадгаламж банкны хувьд урт дараалалд орж зогсохгүй тулд заавал хүний хөгжлийн дэвтэрээ хураалгаж карт захиалах ёстой юм байна. Гэтэл хүний хөгжлийн мөнгө авахгүй өөр нийгмийн халамжийн мөнгийг авахын тулд бас эндээс ирж багшралдаж зогсох хэрэгтэй болчихсон хүмүүст туйлын хүндрэлтэй юм. Хүний хөгжлийн мөнгө өгөхгүй байгаа хадгаламжийн салбарууд нь сэлүүхэн гэж жигтэйхэн тэндээс нь хүний хөгжлийн бус мөнгө төгрөгийг нь өгчихөж болдоггүй л юм байхдаа. Заавал харьяалалтай газраасаа ав гээд солиороод байдаг тэнэг банк шүү. Бусад банк нь болоод байхад ганцаараа хөлдүү царайлаад иргэдийг хүндрүүлээд байдаг. Гадаа ингэж зогсож зогсож банк руу оронгуут могой орооцолдцон юмуу, хүмүүс могой болж тоглоод байгаа юмуу? гэмээр очертой. Монголд очергүй, хүнд сурталгүй газар гэж байна уу? Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 6-р хуудас Нийт хуудасны тоо: 25 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдЗургын хэмжээ жижигрүүлэгчHDR image Шөнийн зураг.. Панорама Мэргэжлийнхэн зөвхөн Канон-ыг сонгодог Монголд Энэ үнэн үү? "Made in Mongolia" буюу зах зээл Өөдрөг яв бүсгүй минь Залуу эцэг эxүүдэд зориулав Хавар Бас л .... Монгол поп О.Дашбалбар : Үхэж буй хүнд баяр хүргэсэн шүлэг Чойном: "чи прокурор хүн, надтай хамаагүй уулзаж болохгүй" гэж билээ Найзууд |