Миний дардан зам | |
Ай Сакура... Юутай үзэсгэлэнтэй, үнэр тансаг вэ...
15:43, 2011-04-07
.. 0 сэтгэгдлүүд
.. Холбоос
Цэцгийн шид Аяа эмзэгхэн дэлбээт цэцэг чи Ариун ялдам үнэрийг түгээхээр Аяар аяарханаар төлжин байна уу? Амин хурын усаар тэтгэгдэн ургаж Алсын сэвшээ салхинд туугдан Анхилуун үнэрээ гайхуулна уу? Таван хошуу үүсгэн байрласан Таван ширхэг цагаахан дэлбээ Талын сэвэлзүүр салхины аясаар Тасарч газарт унах хүртлээ Тансаг үнэрээ харамгүй тархаана Танил инээмсэглэл нүүрэнд төрүүлнэ Элдэв өнгөөр алаглах цэцэгст Эрвээхэй дурлан эргэн хорогдоно Энгүй сайхан үнэрт нь мансуурч Эрээн зөгийнүүд дүүрэн дүнгэнэлдэнэ Эрэвгэр хормойтой охид ч салахгүй Эн тэрүүгээр шамбааралдан шавна Хорвоогийн жамаар цэцэгс хагдрах ч Хойтон жил дахиад л дэлгэрнэ ээ Урин цаг Эрхий дарам жижигхэн цагаан дэлбээнүүд Эргэлдэн дээрээс над дээр бууна Энэ тэрүүгээр замын хажуугаар Энгэр газраар бүрхэн хунирна Ирэх цагийн зөнг илтгэх хаврын цагт Ишнээсээ тасран унах энэ дэлбээнүүд Эрхгүй сэтгэлийг минь сэмрүүлэн хийснэ Энэхэн зүрх минь чам руугаа яаран цохилно Оронд нь ургах турьхан ногоон нахианууд Охин үрийг минь санагдуулам өхөөрдөл төрүүлнэ Урин цаг иржээ энэхэн дэлхий дээр Учрах мөч ойртжээ энрхий хайртуудтайгаа Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 20-р хуудас Нийт хуудасны тоо: 25 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдЗургын хэмжээ жижигрүүлэгчHDR image Шөнийн зураг.. Панорама Мэргэжлийнхэн зөвхөн Канон-ыг сонгодог Монголд Энэ үнэн үү? "Made in Mongolia" буюу зах зээл Өөдрөг яв бүсгүй минь Залуу эцэг эxүүдэд зориулав Хавар Бас л .... Монгол поп О.Дашбалбар : Үхэж буй хүнд баяр хүргэсэн шүлэг Чойном: "чи прокурор хүн, надтай хамаагүй уулзаж болохгүй" гэж билээ Найзууд |